Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Омикрон халдвар батлагдсанаас хойш 10544 тохиолдлоос 411 тохиолдол зөөвөрлөгдөж батлагдсан. 411 дотор энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 244 албан хаагч байгаа. 244 албан хаагчаас 231 нь эерэг тохиолдол гарсан. Тэдний эмнэл зүйн 96 хувь нь хөнгөн, үлдсэн 4 хувь нь хөнгөн хэлбэртэй байна.
Манай улсад геномын дараалал тодорхойлдог аппаратыг 12 сарын 20-доос эхлэн шинжилгээ хийгдэж эхэлсэн. Одоогийн байдлаар шинжилгээний хариу эцэслэгдэж гараагүй. Тодорхой үе шаттай явагддаг учраас хүлээгдэж байна. 11, 12 сарын 100 сорьцыг Япон руу шинжлүүлэхээр явуулсан. Уг шинжилгээний хариу энэ сарын сүүлээр ирнэ. Урьдчилсан байдлаар энхийг сахиулагчдаас дараалал тодорхойлогдохгүй хэд хэдэн сорьц гарсан. Үүнийг эцэслэхээр шинжилгээний ажил үргэлжилж байгаа.
Иргэн өөрөө хүсвэл IV тунд ирэх долоо хоногоос хамрагдах тогтоол гарна. Өөрөөр хэлбэл бид IV тунг сайн дурын үндсэн дээр хийхээр тогтоолын төсөл бэлдэж байгаа. Вакцины нөөц хангалттай байгаа, хугацаа нь болоогүй байгаа. Манайд байгаа вакцины хугацаа ирэх зургаадугаар сард дуусна" гэв.