Иргэн, албан байгууллагууд 2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022.01.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас анхаарууллаа.
Хэрэв 2021 оны дөрөвдүгээр улирлын баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 9-ноос хойш бүртгүүлбэл тухайн баримт ААН илгээгээгүй гэсэн төлөвт орно. Учир нь буцаан олголт 2022 оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагддаг. Мөн уг хугацаанаас хойш уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй.
Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2021 онд НӨАТ-ын урамшууллаар 4.3 сая иргэнд 185 тэрбум төгрөг олгожээ. Мөн НӨАТ-ын сугалаагаар 344 мянган азтан тодорч, 14.4 тэрбум төгрөг хожсон байна.
Ташрамд мэдээлэхэд НӨАТ-ын IV улирлын буцаан олголт энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжих хуулийн заалттай.