Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 161 суурин цэг ажиллана.
Эдгээрт 162 багийн 760 эмч, ажилтан ажиллаж, 4,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр мөн 4,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байсан ч 1,194 иргэн вакцин хийлгэжээ. Тодруулбал,
- I тунд 42,
- II тунд 90,
- нэмэлт сэргээх тунд 1,062 иргэн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,990 жирэмсэн эх, 12-15 насны 68,334, 16-17 насны 26,929 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: