Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр мэдээлэл хийсэн.
Энэ үеэр ЦЕГ-ын ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Н.Золбоо "2021 онд улсын хэмжээнд хүнд гэмт хэрэг 20.5 хувиар буурч, илрүүлэлт нь 4.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, өнгөрсөн онд
- Хүнийг алах гэмт хэрэг 178 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар буурчээ.
- Хүчиндэх гэмт хэрэг 409 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 22 хэргээр буюу 5.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин уг гэмт хэргийн илрүүлэлт 51.9 хувьтай байгаа буюу 1.1 хувиар буурчээ.
- Дээрэмдэх гэмт хэрэг 342 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 62 хэргээр буюу 15.3 хувиар буурсан байна. Илрүүлэлт нь 4.8 хувиар өссөн" хэмээн статистик мэдээлэл танилцуулав.