Төрийн албаны зөвлөлөөс “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан байна. Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгожээ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны нэгдүгээр зөвлөмжийн дагуу иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр дуусгавар болгож, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулж, сунгахгүй байх, сул орон тооны мэдээллийг 7 хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу хүргүүлэх, албан хаагчийн үүргийг хууль, журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх юм байна.