Самсунг Электроникс компани ирэх мягмар гарагт Galaxy S21 FE 5G утсаа Лас Вегас хотноо нээлтээ хийх Consumer Electronics Show дээр танилцуулахаар болжээ.
Өнгөрсөн зун худалдаанд гарна гэж олон хүний таамаглаж байсан удаан хүлээгдэж буй Samsung Galaxy загварын нээлт дэлхий даяарх автомашин, цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлийг сүйрүүлсэн дэлхийн чипний хомсдолын улмаас хойшлогдсон юм.
Нэрнээс нь харахад Fan Edition (FE) загвар нь фэнүүддээ хамгийн их таалагддаг Galaxy S21 цувралын гол шинж чанаруудтай боловч боломжийн үнээр ирдэг. Samsung нэгдүгээр сарын 11-нд Galaxy S21 FE гар утсаа худалдаанд гаргаж, тухайн орны "зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан" загварыг хаана хаана худалдаалахаа тодорхойлно гэж мэдэгджээ. Гэхдээ эхний ээлжинд европт худалдаалах магадлалтай байгаа юм.
Өмнөх Galaxy S20 FE загвар нь 2020 оны есдүгээр сард "хүртээмжтэй" үнээр буюу 699 ам.долларын үнэтэйгээр, зургаан өнгөөр худалдаанд гарсан бөгөөд "илүү олон хэрэглэгчдэд хүргэх шилдэг туршлага" гэж компанийн зүгээс тодорхойлж байв.
Mobile eXperience (MX) бизнесийн ерөнхийлөгч бөгөөд тэргүүн Ро Тэ Мун "Бид гар утасны хамгийн сүүлийн үеийн инновацийг аль болох олон хүнд хүргэхийг хичээж байна. тиймдээ ч Galaxy S20 FE болон Galaxy S21 нь хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн тул бид хэрэглэгчдийн хэрэгцээнд хамгийн сайн нийцсэн дээд зэрэглэлийн функцуудыг Galaxy 21 FE 5G дээр нэмсэн" гэжээ.
Технологийн аварга компани Galaxy S21 FE нь Snapdragon 888 чипээр тоноглогдсон, 6- 8 GB RAM, 128 GB болон 256 GB санах ойтой, гадаад төрх, туршлагаараа S21 цувралтай төстэй аж. Мөн Google-ийн хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем Android 12 дээр суурилсан One UI 4 дээр ажилладаг.
Galaxy S21 FE-ийн урд талын камер нь 32 мегапиксел бөгөөд Galaxy S20 FE-ийн селфи камертай ижил бөгөөд AI царайг сэргээх функцийг дэмждэг төдийгүй батарейн хүчин чадал 25 Вт-аар 30 минутын турш хурдан цэнэглэж өдрийн турш ашиглах боломжтой гэхчилэн олон давуу талтай гэнэ.