Өнгөрсөн оны сүүлчийн арилжаагаар Apple-ийн хувьцааны ханш дөрвөн жилийн дотор гурав дахин өсч, 182.80 ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо.
Тус компанийн хувьцааны үнийн өсөлт дөрөв хүрэхгүй жилийн хугацаанд гурав дахин өссөөр Apple компани гурван их наяд ам.доллараас дээш үнэлгээтэй АНУ-ын анхны компани болов.
Царт тахлын эрин үед технологийн чиглэлийн компаниудын хувьцааны өсөлт АНУ-ын томоохон технологийн компаниудыг үнэлгээг өндөрсгөж, АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эдгээр компанидаа татагдан дээшилжээ. Apple 2018 оны наймдугаар сард дэлхийн анхны их наяд ам.долларын үнэлгээтэй компани болж, 2020 онд 2 их наяд ам.доллараас давж, Зул сарын баярын өдрүүдийн дараа эхэлсэн арилжаагаар хувьцааных нь үнэ 182.80 ам.доллар давж, өдрийн төгсгөлд 2.9 их наяд ам.доллараар үнэлэгдэж буурсан ч хангалттай амжилттай оролцсон юм.
Ингэснээр Apple компани Boeing, Coca-Cola, Disney, Exxon-Mobil, McDonald's, Netflix, Walmart зэрэг компаниудыг нийлүүлснээс ч илүү үнэ цэнээс илүү үнэ цэнэтэй компани болж байна.
Apple-ийн хувьцаа 2021 оны эхэн үеэс даруй 38 хувиар өссөн нь Dow Jones-ын хөрөнгийн зах зээлийн индексийн хамгийн том өсөлтүүдийн нэг юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ оны сүүлээр Майкрософт ч мөн Apple-ийнх шиг амжилтад хүрнэ гэж шинжээчид таамаглаж буй.
Омикрон хувилбараас үүдэлтэй Ковид-19 тохиолдлын тоо нэмэгдэж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид эдийн засаг тогтвортой сэргэнэ гэдэгт бооцоо тавьж, 2022 оны арилжааны эхний өдөр АНУ-ын зах зээл өсөж, Европын хувьцаанууд дээд амжилт тогтоосон үед Apple компани сайхан мэдээ дуулгасан юм.