Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Байнгын хороодоор ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.
10.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:
- Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021.05.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Ажлын хэсэг байгуулах тухай /Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах/
11.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:
- Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны 42 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох
- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнгийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонсoно.