Өмнөд Африк апартеидын эсрэг тэмцлийн сүүлчийн агуу баатар, хамба лам Десмонд Тутутай салах ёс гүйцэтгэж байна.
Кейптаун дахь Гэгээн Жоржийн сүмд өглөөний 10 цагт эхэлсэн оршуулгын ёслол түүний шарилыг сүмийн доторх бунханд байршуулан, сүмд хүж шатааж, лаа барьсан лам нарын жагсаалаар эхэлжээ.
Десмонд Туту өнгөрсөн ням гарагт 90 насандаа таалал төгсчээ. Кейптауны анхны хар арьст хамба тэрээр Энхтайвны шагнал хүртжээ. Тэрээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хүчирхийлэлгүй тэмцэхийг уриалж явснаараа иргэддээ хүндлэгдсэн нэгэн билээ.
1994 онд Өмнөд Африк ардчилсан засаглалтай болсны дараа талийгаач Нельсон Мандела апартейдийн үед гарсан хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэх зорилгоор байгуулагдсан Үнэн ба эвлэрлийн комиссын даргаар Тутуг томилж байв.
Даруу зангаараа алдартай Туту үнэтэй авс, цэцгийн хүндэтгэлийн оронд гарах зардлыг нь буяны үйлсэд хандивлах, байгальд ээлтэй аргаар чандарлах зэргээр энгийн, элдэв ёслолгүйгээр оршуулах зааварчилгааг туслахууддаа өгчээ.
Түүний сүүлчийн гэрээслэл ёсоор оршуулах ёслол зөвхөн ойр дотны найз нөхөд, гэр бүл, шашны зүтгэлтнүүд болон хөрш зэргэлдээ Лесотогийн хаан Летси III зэрэг олон улсын цөөн хэдэн зочидоор хязгаарлагдсан байна. Ерєнхийлєгч Сирил Рамафосагийн тушаалаар Тутуг ихэвчлэн ерєнхийлєгчид болон маш чухал хvмvvст зориулан үйлддэг тусгай ангиллын хүндэтгэлтэйгээр оршуулсан байна.