Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл гаргаж, эмэгтэйчүүдийн аминд хүрсэн хэргийг анх удаа тоолж эхэлснээ Испани улс мэдэгдлээ.
Испанийн тэгш байдлын сайд Ирен Монтеро "Бид хохирогчдыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч, хүчирхийллийн бүх хэлбэрийг харуулах ёстой. Ингэж байж бид хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, устгах бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болно” гэв.
2003 оноос хойш Испани улс алуурчин болон хохирогч хоёр дотно харилцаатай байсан эсвэл ямар нэгэн холбоотой байсан гэх нотлох баримт байгаа бол аллагыг хүйсийн хүчирхийлэл гэж бүртгэж эхэлсэн. Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний бямба гарагаас эхлэн жендэрийн хүчирхийллийн тодорхойлолтыг өргөжүүлж, жендэр нөлөөлсөн гэж үзэж буй аливаа гэмт хэргийг хамруулах аж.
Энэхүү алхам нь Испанийн зүүний засгийн газрыг жендэрийн хүчирхийлэлд хувийн харилцаа гэхээсээ илүүтэй эрх мэдлийн динамик үүрэг гүйцэтгэдэг чиг хандлагыг тэргүүн эгнээнд тавьж байна.
Жендерт суурилсан хүчирхийлийн статистик бүртгэл хөтлөлтийн өөрчлөлт нь Испанийг цочирдуулсан хэд хэдэн олны анхаарлыг татсан хэргүүдийн дараа гарч байгаагаараа онцлог юм.
Испанийн засгийн газрын дэлгэсэн статистик мэдээллээс харахад 2003 оноос хойш дор хаяж 1125 эмэгтэй хамтрагч эсвэл хуучин хамтрагчийнхаа гарт амиа алдсан бөгөөд 2021 онд ийм хэргийн тоо 43 болжээ.