Өнгөрсөн долоо хоногт АНУ-д хүүхдүүдийн Ковид-19-өөр эмнэлэгт хэвтэх тоо 58 хувиар өссөн гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
АНУ-д хурдацтай тархаж буй омикрон хувилбар 18-аас доош насны вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн дунд ихэсч байна.
Эмч нар энэ сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд Ковид-19-ийн амьсгалахад хүндрэлтэй байх, өндөр халуурах, шингэн алдах зэрэг шинж зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. "Тэд амьсгалахад туслах, хүчилтөрөгчөөр хангах аппарат зайлшгүй шаардлагатай болж байна. Хүүхдүүд эмнэлэгт хэвтэх хэмжээний хүндээр өвчилж байгаа нь эцэг эх төдийгүй эмч нарын санааг ч зовоож байна "гэж Нью-Йоркийн их сургуулийн Лангоне эрүүл мэндийн эмнэлгийн системийн хүүхдийн халдварт өвчний мэргэжилтэн Ребекка Мадан Aljazeera –ийн сэтгүүлчид хэлжээ.
Хоёр жилийн өмнө халдвар анх бүртгэгдсэнээс хойш дэлхий даяар өдөр тутмын халдварын тохиолдлын тоо анх удаа нэг сая давж, АНУ-д шинэ халдварын тоо тахал эхэлснээс хойш түүхэн дээд хэмжээндээ хүрч байна.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 27-ны хооронд өдөр бүр долоо хоногийн эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн тоо 58 гаруй хувиар өсчээ. Өвлийн амралтаар сургуулиуд хаагдсаны улмаас тохиолдлын тоо нэмэгдэв. Эмч нар омикрон хүүхдэд илүү хүнд өвчин үүсгэдэг эсэхийг тодорхойлоход эрт байгаа ч түүний халдварлах чадвар маш өндөр байгаа нь эмнэлэгт хэвтэхийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж буй юм.
Таваас доош насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй хэвээр байгаа нь энэ насныханд коронавирусийн эсрэг дархлаа байхгүй гэсэн үг. Харамсалтай нь одоогоор АНУ-д хүүхдэд хийхийг зөвшөөрч бүртгэгдсэн коронавирусийн эсрэг вакцин байхгүй.
Бага насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тохиолдлын тал хувь нь Нью-Йоркийн тохиолдол байна.
АНУ-ын хамгийн том хот болох Нью-Йорк вакцинжуулалтын хэмжээгээрээ хамгийн өндөр хувьтай буюу насанд хүрэгчдийн 80 гаруй хувийг хамарсан ч 5-17 насны хүүхдүүдийн дөнгөж 40 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагдсан гэдгийг тус хотын эрүүл мэндийн мэдээлэлд дурджээ.