Маргааш буюу нэгдүгээр сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй. Тэгвэл Монголын банкнууд өнөөдөр болон 2022 оны нэгдүгээр сарын 1-2-нд ямар цагийн хуваариар ажиллахыг хүргэж байна.
Хаан банк
Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-16:00 цагийн хооронд ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд бүх салбар амарна.
Голомт банк
Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-16:00 цагийн хооронд ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-нд Нарантуул захын салбар 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Капитрон банк
Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-16:00 цагийн хооронд ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-нд Их дэлгүүрийн салбар 10:00-18:00 цагийн хооронд ажиллана.
Ариг банк
Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-18:00 цагийн хооронд ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд бүх салбар амарна.
Төрийн банк
Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-16:00 цагийн хооронд ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-нд ажиллах хуваарь нь гараагүй байгаа ч ням гарагт ажиллахгүй байх магадлалтай аж.
Худалдаа хөгжлийн банк
Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-16:00 цагийн хооронд ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-нд Баялаг ундраа төвийн салбар 10:00-16:00, Улаанбаатар их дэлгүүрийн салбар 10:00-16:00, 3, 4-р хорооллын 10 мянган нэрийн барааны дэлгүүрийн салбар 10:00-15:00, Хүнсний 50-р дэлгүүрийн салбар 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
Богд банк
Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-18:00 цагийн хооронд ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд бүх салбар амарна.
Хас банк
Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-16:00 цагийн хооронд ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд Сансрын И-Март салбар 10:00-22:00 цагийн хооронд ажиллана.