Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг дуу хоолойгоо өргөсөн нэр бүхий иргэдийг шагналаа. Тодруулбал, энэ чухал асуудлын талаар санал санаачилга гаргасан “MeTooMongolia” хөдөлгөөнд талархал илэрхийлэн уг хөдөлгөөний санаачлагчид болох хуульч Р.Булгамаад Нийгмийн Хамгааллын салбарын “Тэргүүний ажилтан” тэмдэг, Э.Цэцэгсайхан болон М.Нарантуяа нарыг ХНХЯ-н “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.
Энэ үеэр А.Ариунзаяа сайд ХЭҮК болон холбогдох байгууллагуудтай хамтран энэ асуудлыг ажил хэрэг болгохоо амлажээ.
Тэдний хичээл зүтгэл монголын мянга мянга охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, АББД-гүй хөдөлмөрийн таатай орчны төлөөх хичээл зүтгэл байсан учраас энэ асуудлаар Улсын хэмжээнд мөрдөгдөх стандарт, аргачлалтай болжээ.