Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2021 оны аравдугаар сард 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галын аюулаас эрдэнэт хүний амь аварсан тухай мэдээлэл онцгой байдлын албаны вэбсайтад нийтлэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр Т.Эрдэм хүүг ээжийнх нь хамт Боловсрол, шинжлэх ухааны яаманд урьж, сайдын нэрэмжит шагнал, нэг сая төгрөгөөр урамшууллаа.
Түүний ээж н.Төгсжаргал хүүгээ хүнлэг, тусч, бие бялдрын хөгжил сайтай хүн болоосой гэж хүсдэг болохоо ярьсан юм. Хүү нь эмээгийнхээ гар дээр өссөн учир уян зөөлөн сэтгэлтэй гэдгийг ч дурдлаа.
Сурагч бүр эрдэм номтой, энэрэнгүй сэтгэлтэй, эрүүл чийрэг иргэн болон өсөх ёстой. Монголынхоо нийт оюутан, сурагч, хүүхэд багачуудад шинэ жилийн мэнд дэвшүүлье хэмээн БШУЯ-наас мэдээлэв.