Аливаа улс оронд он солигдох мөч, шинэ жилийн баярт онцгой ач холбогдол өгдөг. Тэгвэл эрт дээр үед он тооллоос хамаарч шинэ жилийг янз бүрийн өдөр тэмдэглэж, өөр өөр ёс журамтай байсан байна. Энэ тухай сонирхолтой баримтууд хуваалцъя.
Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ.
Гэрт гацуур мод чимэглэх нь 150 жилийн өмнөөс үүссэн байна Сүлд модыг анх 1895 онд Америкт цахилгаан гэрлээр чимэглэжээ.
Зул сарын анхны ил захидлыг хатан хаан Викториягийн үед буюу 1843 онд Их Британид хэвлэжээ.
Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.
Шинэ жилээр яагаад салют буудуулдагийг та мэдэх үү? Учир нь дээр үед салютын энэхүү чанга дуу чимээ нь муу ёрын сүнс, бүхий л муу зүйлийг зайлуулдаг хэмээн үздэг байжээ.
Дэлхийн хамгийн том сүлд мод Бразилийн Рио де Жанейрод бий. 2.8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 метр өндөр уг мод Гиннесийн номонд 2005 онд бүртгэгдсэн юм.
Англид хонх дуугарч эхлэхэд гэрийнхээ хойд хаалгыг онгойлгож хуучин оноо үддэг бөгөөд хамгийн сүүлийн удаа хонх цохиход төв хаалгаа нээж шинэ оноо угтан авдаг байна.
”Кока Кола” Санта Клаусыг бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашигласан анхны компани юм.
Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт Мексикчүүд итгэдэг.
Харин Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.