Булган аймгийн Могод сумын уугуул, Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбатыг маргааш сүүлчийн замд нь үдэхээр болжээ. Спортын төв ордноос 05.40 цагт үдэн гаргах аж. Түүний хувьд олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас ноцтой гэмтэн БНСУ-д болон эх орондоо удаан хугацааны эмчилгээ хийлгэж, энэ сарын 24-нд таалал төгссөн юм.
Эргэн сануулахад, арванхоёрдугаар сарын 23-нд олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн юм.