Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 116 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 73 нь Улаанбаатар хотод, 32 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 11 тохиолдол байна.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас 1 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1985 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1799 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3180 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн- 694
Хүндэвтэр- 893
Хүнд- 187
Маш хүнд 25 хүн байна.