Asiana Airlines Inc-ийн төсөвт тээвэрлэгч Эйр Бусан компани бизнес аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг хангах үүднээс 2022 оны хоёрдугаар сард Инчон-Владивосток чиглэлийн нислэгээ нээхээр болсноо зарлалаа.
Эйр Бусаны эхний нислэг хоёрдугаар сарын 5-наас эхлэн Оросын алс дорнодын боомт хот Владивосток руу 14 хоног тутамд 1 нислэг үйлдэх аж.
"Владивосток руу бизнесийн зорилгоор зорчих хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Мөн Ковид-19-ийн тахлын тархалт удааширсны дараа зорчигчдын аяллын эрэлт илүү нэмэгдэх төлөвтэй байна" гэж Эйр Бусаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Дотоодын таван чиглэлийн нислэгээс гадна тус компани одоогийн байдлаар өмнөд нутгийн боомт хот Пусанаас-Гуам, Чиндао руу олон улсын хоёр чиглэлд нислэг үйлдэж байна. Цар тахал агаарын тээврийн салбарт нөлөөлөхөөс өмнө Эйр Бусан олон улсын 25 чиглэлд нислэг үйлддэг байжээ.