Франц улсад өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан "OMC Hair world 2021" дэлхийн аваргын тэмцээний дүн энэ сарын 27-нд гарсан. Манай улсаас 30 гаруй баг, тамирчин оролцсон бөгөөд нүүр будалтын артист Л.Чимэддулам Боди пейнтингийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Бид түүнтэй уулзаж дэлхийн аварга болсон бүтээлийн талаар болон "боди пейнтинг"-ийн онцлогийн талаар ярилцлаа.
Тэрбээр энэ талаар ярихдаа,
Миний хувьд Мон–Алтиус биеийн тамирын дээд сургуулийг аэробикийн багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Мake up чиглэлээр арав гаруй жил ажиллаж байна. Тайз, дэлгэц, кино урлагийн салбарт ажиллаж байгаа. 2015 онд анхны "Вody art" шоу хийж байсан юс. Дүүтэйгээ хамтарч энэ чиглэлээр ажилладаг. Дэлхийн аваргад оролцохдоо эмэгтэй хүний гоо сайхан, хүчирхэг байдлыг харуулахыг зорьсон. Энэ талаар ч мөн дүүтэйгээ ярилцаж санаагаа гаргасан гэж болно. Эмэгтэй хүний гоо сайхан шинж чанарыг агуулахын хажуугаар, өнгө үзэмжтэй байлгахыг зорьсон. Яг ямар жанраар хийх вэ гэдгээ маш их бодож, төлөвлөж их цаг хугацаа зарцуулсан. Хоёр сар бэлтгэл хийсэн шүү дээ. Өглөө наймаас гараад л шөнө болтол суудаг байлаа.
Хоёр шувуу илэрхийлсэн байгаа шүү дээ. Яагаад тогос ногоон биш цэнхэр байж болохгүй гэж. Усаар илэрхийлж болно. Ус, галаар дүрсэлсэн гэсэн үг. Эмэгтэй хүний хүчирхэг, уян зөөлөн байлыг нь илэрхийлэх гэж хичээсэн байгаа. Дэлхийн аварга болох мэдрэмж үгээр илэрхийлэх аргагүй сайхан байсан. Энэ төрлөөр оролдохын тулд нэгдүгээрт зургийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Манай ээж зураг зурдаг нь их нөлөөлсөн гэж бодож байна.
Андрагийн, загвар өмсөгч модель Н.Номин-Эрдэнэ дүүдээ баярласан талархсанаа илэрхийлье. Маш мундаг тэвчээр зориг гаргасан. Бүхэл бүтэн хорин дөрвөн цаг хэвтэнэ гэдэг маш хэцүү. Тэвчээр их шаардагддаг.
Цаашдын зорилго бол олон тэмцээнд оролцож, өөрсдийгөө сорьж үзэх зорилготой байна. Сая дүүтэйгээ хамт Америкт болсон “Лас вегас” тэмцээнд оролцоод таван алтан медаль, цомын эзэд болсон байгаа” гэв.
Дэхийн Аварга Л.Чимэддулам нь
- 2019 онд Монголд анх удаа зохион байгуулагдсан BEAUTY competition Олон улсын тэмцээнээс тайз, хуримын төрлөөр орж алтан медаль
- Франц улсад зохион байгуулагдсан Дэлхийн аваргын тэмцээнээс анх удаа body painting төрлөөр оролцож Дэлхийн аварга
- LASVEGOS хотод зохион байгуулагдсан олон улсын GLOBAL VEGA BEAUTY CHAMPIONSHIP:
- Дэлхийн 45 улсын 26 баг, 4700 гаруй оролцогчдоос MASTER БАГШ-ийн ангилалд тэргүүн байр
- Л.Чимиддулам Poster NEON makeup төрөлд тэргүүн байр
- Түүний дүү Л.Цэрэндулам Poster body painting makeup төрөлд тэргүүн байр
- Poster Fabtasy makeup төрлүүдээр алтан цомын эзэд болжээ
Эгч дүүс Олон улсын тэмцээнээс таван грампри, Дэлхийн аваргын тэмцээнээс нэг грампри авч Монгол Улсад зургаан цом авчран түүхэн амжилт бүтээсэн байна.