СУРТАЛЧИЛГАА
МИШЭЭЛ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМД:
"HOLLYWOOD"-ын албан ёсны эрхтэй МАДАГАСКАР ЦИРК “МИШЭЭЛ”-Д ТОГЛОГДОНО
Гурван жилийн хугацаанд циркийн үзүүлбэр үзээгүй, циркээ санасан хүүхдэд залуучуудад зориулан МАДАГАСКАР циркийн хамт олон шинэ жилийн баярыг тохиолдуулан Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “тусгайлан” 12-р сарын 25-31-ний хооронд циркийн тоглолтоор эргэн уулзах болсондоо баяртай байна.
Цагийн хуваарь:
12-р сарын 27, 28-ны өдрүүдэд 15:00, 19:00 цагуудаас тоглогдоно.
12-р сарын 29-31-ны өдрүүдэд 12:00, 15:00, 19:00 цагуудаас тус тус тоглогдоно.
Tасалбар: 12-р сарын 25-аас Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимын кассаар борлуулагдана
TAX: 5-12нас 10000₮
13-аас дээш 15000₮
Циркийн үзүүлбэрт:
– Шидэлттэй акробат
– Дээсээр наадагч,
– Хос жонглёр
– Цагирагийн үзүүлбэрүүд
– Хүүхэд багачуудын дуртай агаарын цагираг зэрэг олон төрлийн үзүүлбэрүүдээс бүрдсэн циркийн үлгэрийн ертөнц тоглогдож, нэг удаагийн циркийн тоглолт 1 цаг 30 мин үргэлжлэх болно.
МИШЭЭЛ БАЙГАЛЬ ОРЧИН, ТАНИН МЭДЭХҮЙН ХҮРЭЭЛЭНД:
Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газраас санаачлан ХУД-т байрлах аж ахуйн нэгжүүдээ уриалан “МӨСӨН ХОТХОН”-ыг барьж 2021 оны 12-р сарын 25-ны өдөр Мөсөн тайзан дээр нээлтээ хийлээ. Мөсөн хотхон 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 сарыг дуустал иргэдэд нээлттэй байна.
COVID-19 цар тахлын хүнд хэцүү цаг үеүдэд та бид дархлаагаа дэмжих, эрүүл агаарт алхах, гэр бүлээрээ тоглон наадах нь эрүүл байх үндэс болно хэмээн уриалан энэхүү мөсөн хотхоныг бид ХУД-т байрлах Богд уулын бэл Туул голын эрэг дагуух Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэнг сонгон МӨСӨН ХОТХОН байгуулсан юм.
Монгол орны цаг уурын эрс тэс уур амьсгалын онцлогт тохируулан, дархлаагаа дэмжих цэвэр агаараар амьсгалах, иргэдийн амрах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх мөсөн хотхоныг барьж байгуулахад ХУД-ын хоол үйлдвэрлэлийн 23 байгууллага, худалдаа үйлчилгээний 58 аж ахуйн нэгж байгууллага нийт 81 байгууллага нэгдэж нийлж хамтран оролцсоныг дуулгахад таатай байна.
МӨСӨН ХОТХОН-д гэр бүлээрээ цаа бугатай зургаа авхуулж, унаж, морин чарга унаж, одой морь уналга, чарга түрээс, гэр шоппингоос халуун уух зүйлээр үйлчлүүлж хотод хамгийн ойр байхаар салхинд гарч амраарай.
Дуу чимээ багатай орчинд стресс багасна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өдрийн цагаар эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй байхаар 65 децибел (дБ) тохиромжтой хэмээн тогтоосон байдаг. Харин голын эрэг, мөсөн хотхонтой байгальтайгаа ойр орчинд 40 децибел (дБ) байгаа нь таныг тайван, стрессгүй байх орчин бүрдсэн байгааг таатайгаар танилцуулж байна.
Хотын чимээ, стресс зэргээс шалтгаалан бие ядрах, сэтгэл санааны таагүй байдалд өртөмтгий байх түүнээс үүдэн бие тавгүйрхэх зэрэг эрүүл мэндийн шалтгаан үүсдэг.
Ковид-19 цар тахлын дараах эмчилгээнд
– цэвэр агаарт тогтмол алхах
– хэт амьсгаадаж хүчлэхгүйгээр тогтмол жигд амьсгалах
– уушгиа нөхөн сэргээхэд цэвэр агаар зайлшгүй шаардлагатай.
Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газраас иргэдийгээ цэвэр агаарт амарч цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээ болон Ковид тусаагүй иргэдээ урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Гадаа цаг агаар -25-30 градус хүйтэрч байна. Хүүхдээ дааруулахгүйн тулд тусгайлан зассан Монгол гэр шоппинг-д орж дулаацан тухлаарай.
Мөсөн хотхоны байршил, газрын зургийг хүргэе
Ажиллах цагийн хуваарь:
Циркийн үзүүлбэртэй холбогдох утас: 9986-5151, 8880-0551, 8043-0126
Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн: 06:00-21:00
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8811-3280