Монгол Улс Body painting-ийн төрлөөр анх удаа дэлхийн аваргатай боллоо. Франц улсад өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан "OMC Hair world 2021" дэлхийн аваргын тэмцээний дүн энэ сарын 27-нд гарчээ. Манай улсаас 30 гаруй баг, тамирчин оролцсон бөгөөд нүүр будалтын артист Л.Чимэддулам Боди пейнтингийн төрөлд алтан медаль хүртсэн байна.
“OMC Hairworld” тэмцээнд Монгол Улсаас 30 гаруй хүн оролцсон бөгөөд багаараа Европ бүсийн зооны аварга болсон байна.
Түүнчлэн АНУ-ын Лас-Вегас хотод зохион байгуулсан олон улсын “Global vega beauty championship” тэмцээнд Л.Чимэддулам, Л.Цэрэндулам нар оролцож дөрвөн төрөлд таван алтан цомын эзэн болжээ.
Тэд эгч дүүс ба фантази, хуримын, бодипэйтинг, неон будалтын төрөлд оролцон алтан цомын эзнээр тодорчээ.
Тус тэмцээн цар тахлын улмаас цахимаар болсон ба дэлхийн 45 улсын 26 багийн 4700 гаруй оролцогч ур чадвараа сорьсон юм.
Ийнхүү Монгол Улс олон улсын тэмцээнээс таван алт, дэлхийн аваргаас нэг алтан медаль хүртэж, Монголын гоо сайхны артистуудын түүхэн амжилт тогтоолоо.
Л.Цэрэндулам, Л.Чимэддулам нарын дэлхийн болон олон улсын тэмцээнд амжилт гаргасан будалтуудын гэрэл зургууд:
Body painting makeup
Body painting makeup
WEDDING makeup
Fantasy makeup
Body painting makeup
Fantasy makeup
Neon makeup