Баруун жигүүрийн Хинду бүлгүүд Христийн Мэндэлсний Баярын үймүүлсний дараа буяны номлогчдын банкны дансыг царцаах арга хэмжээ авахаас аргагүй болсон гэнэ.
Энэтхэгийн засгийн газар Баруун Бенгал дахь Тереза эхийн буяны номлогчдын банкны дансыг битүүмжилсэн тухайгаа тус мужийн улс төрийн удирдагч мэдэгдсэн нь ядууст зориулсан хоргодох байр ажиллуулж буй хамгийн нэр хүндтэй бүлгүүдийн нэгд томоохон цохилт боллоо.
Даваа гарагт гаргасан уг шийдвэр нь баруун жигүүрийн Хинду бүлэглэлийнхэн Энэтхэгийн зарим хэсэг, тэр дундаа хамгийн олон хүн амтай Уттар Парадеш мужид үзэн ядалтаас үүдэлтэйгээр Христийн мэндэлсэн өдрийн баяраар халдлага үйлдсэнтэй холбоотой.
Ерөнхий сайд Нарендра Модигийн харьяалагддаг Бхаратия Жаната нам (BJP)-аас Хинду шашны хатуу ширүүн дэг жаягтнууд сайн санааны хандив цуглуулах нэрийн дор шашны хөрвүүлэх хөтөлбөрийг удирдаж, ядуу Хиндучууд болон овгийн нийгэмлэгүүдэд мөнгө, үнэ төлбөргүй боловсрол, орон байр санал болгож байна гэж удаа дараа буруутгаж байсан.
Энэтхэгийн Дотоод явдлын яамнаас даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ "Хинду шашны номлогчид Зул сарын баяраар гадаадаас мөнгө авах боломжтой лицензийг сунгах хүсэлтийг нь хүлээн аваагүй" тухай Associated Press мэдээлэв.
Тус яам буяны үйл ажиллагааг сунгах өргөдлийг авч үзэх явцад "сөрөг мэдээлэл" гарсан гэж мэдэгдсэн үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаагүй юм.
"Зул сарын баяраар Тереза эхийн Энэтхэг дэх буяны номлогчдын бүх банкны дансыг царцаасан гэж сонсоод цочирдсон тухайгаа Баруун Бенгалын Ерөнхий сайд Мамата Банержи даваа гарагт твиттер хуудсандаа бичжээ. Тэрээр мөн "Тэдний 22,000 өвчтөн, ажилчид хоол хүнс, эм тариагүй үлдлээ. Хууль хамгийн чухал боловч хүмүүнлэгийн хүчин чармайлтыг үгүйсгэх ёсгүй" гэж сөрөг хүчний удирдагч, Модигийн засгийн газрыг хатуу шүүмжилжээ.