Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана. Мөн үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Энэ өдрийн хуралдаанаар Оюутолгойн асуудал болон Ковидын хуулийг хэлэлцэнэ.
Төрийн ордонд
9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
11.00, 13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол, төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол болно.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны хуралдана.
13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
16.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.