Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын аравдугаар сарын 27-ны хуралдаанаар арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар”-ыг “Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгээрүүлэх соёл” уриан дор зохион байгуулсан. Энэ сарын хүрээнд Соёлын яам болон түүний харьяа байгууллага, хувийн хэвшлийн хамтарсан 100 гаруй арга хэмжээ болсон юм. Энэ хүрээнд Өнгөрсөн арваннэгдүгээр сард 17 мянган үзэгч танхимаар соёлын үзвэр, үйлчилгээ авсан хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.