Найман сартай М.Ахгумыр хүү тархины усжилт гэсэн онош ураг байхад нь тогтоогджээ. Монголд тоног төхөөрөмжгүйн улмаас эмчлэгдэх боломжгүй боломжгүй уг өвчинг Турк улсаас бүрэн эмчлэх боломжтой гэсэн хариу иржээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүүгийн өвчин хүндэрч саажилттай болох эрсдэлтэй гэдгийг эмнэлгийн зүгээс хэлсэн байна.
Хүүгийн ээж М.Балмира “Анх жирэмсэн долоон сартай байхдаа мэдсэн. Ураг байхаасаа эхлээд тархины цус харвалттай. Эмч нар анх хэлэхдээ танай хүүхэд чинь хүн болохгүй ээ, мэдрэл муутай хүүхэд төрнө гэдэг тийм юм ярьсан. Юу ч гэсэн бид хүүхдээ авахуулаагүй. Ямар ч байсан миний хүүхэд би төрүүлнэ гээд гаргасан. Одоо манай хүү найман сартай. Цус харвалт нь төрсний дараа тархины усжилттай гэж оношлогдсон. Монголд хийгдэх хагалгаа маш эрсдэлтэй. Хүүхдийн маань зүүн гар саажилт өгөөд эхэлчихсэн. Ерөнхийдөө тархины усжилт, даамжрах юм бол саажилттай, оюуны хомстолтой болох магадлал маш өндөр.
Бид гадагшаа эмчилгээ хийлгэх боломжтой байна уу гэж судалж үк, Энэтхэг, Америк, Солонгос гэх улс орнууд руу хүүхдийнхээ CD, зураг материалуудыг нь явуулсан. Бидэнд хамгийн боломжтой нааштай хариу өгсөн нь Турк улс. Эхний тооцоогоор 100 сая хэрэгтэй гэсэн. Турк улс руу эмчилгээнд явна гэсэн зорилготойгоор хандивын аян эхлүүлчихсэн 10-аад хонож байна” гэж хэлсэн юм.зээд Тур
Энэ сарын 28-нд “Бяцхан М. Ахгумыр хүүд амьдрал бэлэглэе” тоглолт “UB Palace” концертын их танхимд болох юм байна.
Хандивын данс:
ХААН БАНК 5028269329 /М.Балмира/
Утас: 99900198, 99900189