Грекийн Санторини арал болон арлын ойролцоо 200 газар хөдлөлт бүртгэгджээ
Японы Окинава арлын "CHAKALAND" хамтлаг Хаврын баярт зориулан
"Монгол цуйван хэр вэ?
Солиотой амттай гэсэн идэж үзэх юм сан…
…И-баримтаас мөнгө хожоод
Цуйван идэж үзэх юм сан" гэсэн хөгжилтэй үгтэй "Монгол цуйван хэр вэ?" дуугаа цацсан. Уг дууг монгол сонсогчид "Цуйван маань сүлд дуутай болжээ" хэмээн хошигносон пост цахим ертөнцөд хүртэл тархсан билээ.
Тэгвэл тус хамтлагийн залуус энэ удаад "Монгол айраг уух юмсан” шинэ дуугаа цацлаа.
"CHAKALAND" хамтлагийн Монгол гишүүн Г.Энх-Эрдэнэ монгол хэл дээр уран бүтээл хийхэд хамтлагийнхандаа түлхэц болдог талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.
Өмнө нь "CHAKALAND" хамтлаг монгол хэл дээр “Вacteria” дуугаа танилцуулж байсан билээ.