Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагт Халдварын 87 тохиолдол илэрч, нэг иргэн нас баржээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389,786 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын зургаа нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 77 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 57 нь Улаанбаатар хотод,
- 20 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,982 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,941 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,447 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-716
- Хүндэвтэр-952
- Хүнд-242
- Маш хүнд-31 хүн байна.