АНУ-ын Пеньсилван мужийн Куакертаун хотын иргэн, хөвгүүдийнхээ хамт галд амиа алджээ. Галын албаны дарга Даг Вильгелмийн тайлбарласнаар гал гацуур модны залгуураас үүдэлтэй гарчээ.
Уг харамсалтай хэрэг Зул сарын баярын өдөр буюу 12 дугаар сарын 25-нд болжээ. Орон нутгийн цагаар 01:22 цагт ирсэн дуудлагын дагуу гал унтраах алба шатаж буй байшинд очиход гэр бүлийн 5 гишүүн хоёр дугаар давхардаа унтацгааж байсан аж. Гал байшингийн нэг дүгээр давхрыг бүхэлд нь бүрхсэн байснаас байшинд ороход төвөгтэй байсан тухай галын албаны илтгэлд бичигджээ.
Гал сөнөөгчид байшингийн хоёр дугаар давхарт гарахад өрхийн тэргүүн Эрик Кинг, хоёр хүүгийнх нь цогцсыг олсон бөгөөд эзэгтэй, том хүү хоёрыг нь аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Түймэрт Кингийн гэр бүлийн хоёр нохой мөн угаартаж нас баржээ. Кингийн гэр бүлд тохиолдсон явдалд зориулан хүмүүс хандивын аян зохион байгуулж GoFundMe хуудаст ням гараг гэхэд нийт 530 мянган ам.доллар цугларсан байна.
Пенсильван мужийн галын албанаас иргэддээ гацуур модныхоо гэрлийн залгуур, утасны гэмтэл, шалбарсан эсэхийг шалгахыг сануулж байгаа аж. Хиймэл, жинхэнэ гацуур модны алийг нь ч цахилгааны гэмтлээс үүссэн оч шатааж, улмаар гал түймэр болох аюултай гэнэ.