Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар энэ долоо хоногт намын бүлгүүд болон Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны тов, дараалллыг баталжээ. Энэ долоо хоногт Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах юм.
Өнөөдөр АН-ын бүлэг хуралдах бол МАН-н бүлгийн хуралдаан маргааш товлогджээ.
Түр болон байнгын хороодоор “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Хууль зүйн байнгын хороогоор Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилгоог хэлэлцэх юм.
Лхагва гарагт Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан болно. Харин пүрэв, баасан гарагт “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн батлахаар товложээ.