Өөрийн хүсэл, мөрөөдөлдөө жигүүр хийн урлагийн салбарт дурлан дуу хөгжимд хөглөгдөж байгаа залуу дуучин, бүжигчин охиныг энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцла.а Түүнийг Б.Арвижихнинжиймаа гэдэг. Тайзны нэр Нинжингээр нь үеийнхэн нь андахгүй.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу. Намайг Бүрэнмэнд овогтой Арвижихнинжиймаа гэдэг. Миний тайзны нэр бол Нинжин. Би 12 настай, 38 дугаар сургуулийн 7-гын 4 дүгээр ангид сурдаг. Би монголын Хүүхдийн ордонд Болортуяа багш дээр бүжгээр хичээллэж байгаа. “Cine Art” кино аккадемид явдаг.
-Бүжгээр хэдэн жил хичээллэж байна. Хэзээнээс дуулах болов?
-Би долоон жилийн өмнө бүжигт дуртай болж эхэлсэн. Дуунд болохоороо жилийн өмнөөс л дуртай болж эхэлсэн. Жилийн өмнөөс “Улаан туг” хамтлагийн ахлагч Б.Билгүүн багштайгаа танилцаад дуулъя гээд бас бодоод ингээд дуу гаргасан. Тэгэхэд ээж, аав хоёр их дэмждэг. Бас манай эмээ, эгч нар их дэмждэг.
-Анхны уран бүтээлээ студид бичүүлэхэд ямар байсан бэ?
Студид дуугаа бичүүлэхэд эвгүй юм билээ. Би багштайгаа хамт бэлдэж байхад өөрийгөө гоё дуулж байна гэж би дотроо бодож байгаа. Тэгээд яг студид ороод л хоолойгоо бичүүлэхэд миний бэлдэж байснаас шал өөр сонсогдоод л. Хүүе ээ, би чинь ийм сонин хоолойтой билүү, юу билээ гэж бодож байсан.
-Хамгийн гоё шинэ жилийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
“Харшийн шинэ жил”-д долоо дахь жилдээ орж байгаа. Одоо “Харшийн шинэ жил”-ийг үзэгчидгүйгээр хийнэ гэсэн нь жоохон сэтгэл дундуур байдаг. Үзэгчидтэй хийх үе л хамгийн гоё байдаг. Үзэгчид алгаа ташаад л. Өдөрт бид гурав, дөрвөн удаа бүжиглээд л ороод байна. Тэгээд үзэгчид нь олон, хөшигний цаанаас харахаараа ямар олон хүмүүс ирчихсэн юм бэ, тэнд ч хүмүүс, энд ч хүмүүс гээд л. Ер нь тэр үед л их гоё байсан.
Аав ээжээсээ шинэ жилээр авч байсан хамгийн гоё дурсамжтай бэлэг нохой юм уу. Нохой авч байсан.
-Уран бүтээлийнхээ хажуугаар контент бэлтгэн хүргэдэг эгсэн шүү дээ. Хэчнээн дугаар бэлтгэн хүргээд байна?
-Би есөн сараас эхлээд өөрийн анхны контент болох “Өөр өөр мэдрэмж” гээд контентоо хийж байсан. Тэгээд есөн сард нэгдүгээр дугаар, өнгөрсөн арван сард хоёрдугаар дугаар, арван нэгэн сард гуравдугаар дураар дугаар арван хоёр сард дөрөвдүгээр дур нь гарсан байгаа. Одоо шинэ жил болж байгаа болохоор би арванхоёрдугаар сарын контентынхоо IV дугаар нь болохоороо “Гэртээ ганцаараа” гээд кино байдаг шүү дээ, яг тэрийг богиносгоод гол хэсгүүд нь оруулаад хийсэн байгаа.
Миний хийсэн, дөрвөн дугаар гаргасан контентуудаас хамгийн гоё нь болохоор надад шинэ жилийн контент.
Миний контент нь болохоороо ер нь өөрийн гэсэн ертөнцтэй, сонин содон зүйл сонирхдог хүүхдүүдийг оруулж ирээд, жүжиглэдэг, бүжиглэдэг, дуулдаг хүүхдүүдийг урьж оролцуулдаг. Миний контентоос өөр, өөр мэдрэмжийг авах ёстой байдаг болохоор “Өөр өөр мэдрэмж” гэж нэрлэсэн байгаа.
– “Хөөрхөн охид бүжиглэдэг” дуугаа клипжүүлэн хүргэсэн. Анхны клипийн зураг авалт ямар байв?
-Би гурван сард анх Хүслэн найзтайгаа хамтраад “Хөөрхөн охид бүжиглэдэг” гээд дуугаа хийж байсан. Тэр үед камерын урд анх удаа гарч байгаа болохоор эвгүй байсан. Гэхдээ л гоё даваад гарсан.
Бас би Бор Хулан гээд дуучин охины клипэнд нь тоглож, бүжиглээд орж байсан.
Өнгөрсөн долоон сард өөрийн анхны соло дуу болох “Бараг л намхан” гээд дуугаа гаргаж байсан. Есөн сард “Өөр өөр мэдрэмж” контентоо хийсэн. 11 сард би “Улаан туг” хамтлагийн ахлагч Б.Билгүүнээ багштайгаа хамтраад “Хүлээнэ” гээд шинэ дуу гаргасан байгаа.
-Мэргэжлээ сонгосон уу?
Би ирээдүйд урлагийн хүн болно. Жүжигчний мэргэжил, гоё дуулдаг бүжиглэдэг, жүжиглэдэг, загвар өмсдөг, бас өөрөө бизнес эрхэлдэг байвал гоё гэсэн том мөрөөдөлтэй явж байгаа. Миний бизнес болохоороо хүүхэд хөгжүүлэх төв барина. Тэрэнд нь усан сан, бүжгийн заал, дуу, дууны багш гээд л ер нь цогц юм байгуулна гэсэн бодолтой байгаа.
Бас өөрийнхөө “Нинжин” гээд нэрийн дэлгүүрээ нээе гэж бодож байгаа. Гоё хувцаснууд авчраад л. Ер нь одоо өсвөр насны хүүхдүүд юу сонирхож байна, тиймэрхүү юмнууд оруулна гэж бодож байгаа.
-Цахим сүлжээнд уран бүтээл, контентыг нь хүмүүс хэрхэн хүлээж авч байна. Бусдаас ирж байгаа эерэг, сөрөг сэтгэгдэлд хэрхэн ханддаг вэ?
Хүмүүсийн коммент уншихаар магтсан ч хүмүүс байгаа, муулсан ч хүмүүс байгаа. Магтсан хүмүүсийнхийг үзэхээр их эрч хүч ороод л, ер нь цаашдынхаа юмандаа хичээл, зүтгэлтэй хандая гэж боддог. Муулж байгаа хүмүүсийнхийг анх удаа уншихаар сэтгэлээр унаад л, бүүр уйлах гээд өөрийн эрхгүй, тэгдэг байсан. Одоо би бараг уншдаг комментуудыг нь уншихаа больчихсон. Өөрийнхөө эрч хүчийг унтрааж яах юм гэж бодоод комментуудыг нь ерөөсөө уншихаа больчихсон. Гэхдээ яах вэ, хааяа харахаар заавал танихгүй хүмүүс ч гэхгүй миний таньдаг найзууд, нэг жоохон тийм хүмүүс л муулсан байдаг л даа. Гэхдээ тэр болгоныг тоохгүй орхиж сурахыг хичээж байгаа.
-Үеийнхэндээ юуг захиж хэлмээр байна?
-Үеийнхээ хүүхдүүдэд хандаж хэлэхэд бие биеийгээ ойлгодог, хүмүүсийн үзэл бодлыг ойлгоод дэмжээд зөвхөн би л гэсэн нь амин хувиа хичээхгүйгээр байгаарай. Нэг зүйлдээ тууштай хандаасай л гэж хэлье.