Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр буюу 12 сарын -25-аас 26-нд шилжих шөнө СБД-ийн 11 дүгээр хороо Хангай хотхоны нэгэн байрны зүүн талд авто замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг 2005 онд төрсөн А, Т нар үйлдсэнийг илрүүлэн СБД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мэдүүлгийн үеэр нэг нь гарч машины дугуй хагалъя гэж тохиролцож гараад улмаар цонх, дугуйг нь хагалж, толийг нь хугалсан гэж хэлжээ.
Эцэг эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхдүүддээ тавих анхаарал, халамжаа бүү сулруулаарай гэж ЦЕГ анхааруулж байна.