Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ирэх оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн эрүүл мэндийн ажилчид болон хавсарсан өвчтэй 60-аас дээш насны хүмүүст өдөөгч тун хийж эхэлнэ гэж мэдэгдэв. Сайд Нарендра Моди бямба гарагт телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “ Улс даяар омикрон хувилбарын тохиолдол нэмэгдэж байгаа учир хавсарсан өвчтэй 60-аас дээш насны хүмүүст эмч нарын зөвлөмжийн дагуу коронавирусийн эсрэг нэмэлт тун хийх болно. 15-18 насныханд нэгдүгээр сараас эхлэн тус вакцины эхний тунг хийнэ” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Энэтхэгт омикрон хувилбарын тохиолдол хурдацтай нэмэгдэж, 17 мужид нийт 415 тохиолдол бүртгэгджээ. Ерөнхий сайд мэдэгдэл хийх үеэрээ цар тахал дуусаагүй тул амны хаалт зүүх, гараа угаах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Ковид-19-ийн протоколыг дагаж мөрдөх шаардлагатай байгааг анхааруулав.
Модигийн засгийн газар 944 сая хүн амынхаа 88 хувьд нь коронавирусын эсрэг вакцины нэг тун, 61 хувьд нь хоёр тунг хийгээд байна.
Энэтхэг улс вакцинжуулалтын кампанит ажлыг хоёр дахин багасгаж, шинэ халдварын дахин нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хамрах хүрээг өргөжүүлэх шаардлагатай байгаа аж. Холбооны засгийн газар шинэ он хүртэл баяр ёслолын үеэр хэт их ачаалалтай байх явдлыг хязгаарлахыг муж улсуудад уриалж, зарим мужид олон нийтийн баяр тэмдэглэхийг хэсэгчлэн хориглов.
1.3 тэрбум хүн амтай тус улсад коронавирусийн халдварын тохиолдлын тоо сарын өмнөхөөс бараг хагасаар буурсан байна. Өнгөрсөн 24 цагийн дотор Энэтхэгт 7189 шинэ халдвар бүртгэгдэж, нийт 34,78 сая хүн халдвар авсан нь АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй тоо юм.