Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Олон нийтийн сүлжээнд яригдаад эхлэхээр нь биш, шатахууны хяналт шалгалтыг тогтмол хийдэг байх хэрэгтэй байна.
2019 оны дөрөвдүгээр сард ШӨХТГ-ын тухайн үеийн даргын тушаалаар шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн. Тэгэхэд импортлогчид зөвшөөрөөгүй. 2019 оны ажлын хэсгийн дүгнэлт одоо болтол олон нийтэд мэдэгдээгүй байгаа.
2020 онд мөн ШӨХТГ-ын даргын тушаалаар дахин шалгалт хийсэн, үр дүн алга. Ажлын хэмэг хяналт шалгалт хийдэг бол үр дүнд хүрдэг баймаар байна. Үр дүн гэдэг нь тодорхой компанийг торгох, үйл ажиллгааг нь зогсоох ч юм уу зоригтой арга хэмжээ авахгүй толгойг нь илээд байвал байгаад байна. Төрийн байгууллагууд өнөөдөр хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж байна.
Манай байгууллага чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн яаж орж ирж байгааг маш эрчимтэй судалсан. 2021 оны гаалийн мэдээгээр монгол руу орж ирэх нефтийн нэмэлт бүтээгдэхүүний тоо, хэмжээ 30-40 хувь багассан. Өнөөдөр анх 2012 онд ямар байсан тэр хэмжээндээ очсон байгаа. Гэтэл бид энэ хаанаас орж ирээд байгааг судлаад үзэхэд, Баян-Өлгий, Ховдын боомтуудаар орон нутгийн хэлэлцээрийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг орон нутаг оруулж ирээд хот руу зөөж байна. Түүнээс Роснефтийн бензин вагонаар орж ирдэг. Гарал үүсэл нь тодорхойгүй бензин хот руу маш их зөөгдөж байгаа учраас энэ чанаргүй шатахууны эх уурхай байгаад байна гэж МШХХ цар тахлын үед судалсан судалгаагаар гаргаж ирээд байна. Өнөөдөр Баян-Өлгийд АИ92 шатахуун нэг литр нь 2580 төгрөг, харин Ховдод 2600 төгрөг байна.
Монголд ажлын хэсэг байгуулахаараа шатахууны чанар шалгах лаборатори гэж яриад байдаг. 2017 Ашигт малтмал газрын тосны газарт лаборатори байгуулж байсан ч өнөөдрийг хүртэл ажилладаггүй. Очоод юмаа шинжлүүлье гэхээр техникч байхгүй, бодис байхгүй, машин эвдэрсэн гээд дандаа тийм л тайлбар өгдөг.
Хяналт шалгалтыг тогтмол хийх хэрэгтэй. Төр ажлын хэсэг байгуулж байна гэсэн нэрийн доор хайхрамжгүй ханддаг. Мөн импортлогч байгууллага шалтгаангүй үнэ нэмсэн.
Шатахууны үнийг зах зээлийн зарчмаар явуулах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд манайд дагаад өссөн, одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн үнийг буулгах шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд 1400 ШТС, 114 компани үйл ажиллагаа явуулж байна.
Манайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй гомдол ирсэн. Хамгийн өндөр дүнгээр хохирсон нь 12 сая төгрөг бөгөөд Ланд-200 маркийн автомашинтай иргэн Завхан аймгаас шатахуун авсан ба бензин насос нь шатаж улмаар мотороо цохин, хот руу чирж ирэх зардал зэргийг тооцсон. Шатахууны түгээгүүрийн газар болон шатахууны дээжийг шинжлүүлж тодорхой болгосон" гэв.