Францын тэргүүн хатагтай Брижит Макрон түүнийг трансжендер эмэгтэй, эрэгтэй хүйсээ солиулж эмэгтэй болсон гэсэн худал мэдээллийг цацагчдийн эсрэг шүүхдэнэ гэж мэдэгдлээ. Өнгөрсөн есдүгээр сард хэт барууны үзэлтний хэмээн нэрлэгддэг цахим хуудсанд тэргүүн хатагтай Брижит Макроныг хүйсээ солиулан эмэгтэй болсон эр гэсэн утгатай мэдээ нийтлэгджээ. Уг мэдээлэл тэр даруй цахим орчинд хурдацтай тархсан байна.
Уг мэдээнд түүнийг Жан-Мишель Трогнё гэдэг нэртэй эрэгтэй төрсөн, 20 гаруй насандаа хүйсээ солиулж эмэгтэй болсон гэжээ.
Брижит Макроны Өмгөөлөгч Жан Энночи Франс Пресс агентлагт "Хатагтай Макрон хэрэг үүсгэхээр шийдсэн гэдгийг мэдэгдээд түүний тухай худал мэдээллийг түүний нөхөр, Ерөнхийлөгч Эммануэль Макроны эсрэг талын хүмүүс цахим сүлжээгээр дамжуулан явуулж байна. Улс төрийн хэт барууны үзэлтнүүд Ерөнхийлөгч Макроны эсрэг ажиллагаагаа эхнэрийнх нь нэр хүндэд халдах байдлаар илэрхийлж буй онцолжээ.
Харин францчууд Брижит Макрон яагаад ийм инээдтэй, хэн ч уншсан ойлгомжтой зохиомол үйлдлийг таслан зогсоохын тулд хуулийн байгууллагад хандах гэж байгаа юм бэ гэж бодож байгаагаа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлцгээв.
Нөгөө талд ирэх 2022 оны хавар Францын Ерөнхийлөгчийн сонгууль болох учир троллууд эртнээс худал мэдээлэл цацаж, сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр оролдож байна гэж үзсэн хүмүүс ч байгаа юм.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон дараагийн сонгуульд нэр дэвших эсэхээ албан ёсоор баталгаажуулаагүй байгаа ч нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа аж.