Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх санал хүргүүлээд буй.
Н.Түвшинбаярыг арванхоёрдугаар сарын 21-ний 18:00 цагийн үед цагдан хорьсон. Учир нь хохирогч болох улсын начин Э.Энхбатын ар гэрийнхэн хуулийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг шийдвэрийг гаргасан юм.
Н.Түвшинбаярт зодуулан хүнд гэмтсэн Э.Энхбатыг одоогоор “Сонгдо” эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.
Н.Түвшинбаярт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Эрүүгийн хуулийн 11.1 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
2.Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.