Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УОК-оос Засгийн газарт танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэлүүдийг өгчээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Дэлхий даяар нийт 90 гаруй улсад КОВИД-19 халдварын омикрон хувилбар тархаад байна. Омикрон хувилбар тархахаас сэргийлэн улс орнууд янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Манай улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь гурав хоног тусгаарлах ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргасан санал, зөвлөмжийг дэмжлээ. Нарийвчилсан зохион байгуулалтыг УОК хийнэ" гэлээ.