Мексик улсаас орогнол хүсэх үйл явц нь харьцангуй энгийн бөгөөд хүсэлтийн 95 гаруй хувийг зөвшөөрдөг гэдгээ тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэв. Мексикт дүрвэгчийн статус хүссэн хүмүүсийн тоо энэ онд өнгөрсөн онтой харьцуулахад бараг гурав дахин нэмэгдсэн гэж тус улсын засгийн газраас өгсөн мэдээлэлд дурджээ.
Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа, өнгөрсөн жил тус улсад амьдрах орогнол хүссэн гадаадын иргэдийн тоо 41,230 байсан бол 2021 онд тус улс 123,187 дүрвэгсдийн хүсэлтийг хүлээн авсан талаараа хэлжээ. Дүрвэгсдийн тоо асар ихээр нэмэгдэж буйг Марсело Эбрард сайд онцлоод, хууль бусаар хил давуулдаг хүмүүс ихэвчлэн бичиг баримтгүй цагаачид болон дүрвэгсдийг Гуумаатаас ачааны машинд нууж Мексикт авчирдаг бөгөөд тэдгээр хүмүүс энэ тооны дийлэнх хэсгийг эзэлж буй гэдгийг тайлбарласан байна.
Хууль бусаар хил давж ирж буй хүмүүс амиа алдах хэмжээний их эрсдэл дунд ирдэг бөгөөд энэ сарын эхээр аймшигт зам тээврийн ослын улмаас Гватемалаас дүрвэж, Мексикийг зоригсдыг тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, 56 дүрвэгч бүгд амиа алдсан гэдгийг онцлон хэлжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд орогнол хүсэгчид хүчирхийлэл, ослоор нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсэн, үүгээр ч зогсохгүй Мексикийн өмнөд хилээрээ АНУ руу нэвтрэхийг хүссэн хүмүүсийн тоо урьд өмнө байгаагүй ихэссэн байна.
Мексик улсыг зорин ирэгсдийн дийлэнх нь Хойд гурвалжин гэгддэг Гватемал, Гондурас, Сальвадор зэрэг улс орнуудад иргэд бөгөөд бүлэглэлийн хүчирхийлэл, авлига, ядуурал, ажилгүйдлийн түвшин өндөр байгаа зэрэг асуудлуудаас зугтаж ирдэг гэнэ.
Мексик улсаас орогнол хүсэгчдийг тоо огцом нэмэгдсэн нь АНУ-ын ерөнхийлөгч Жое Байдений засаг цагаачлалыг хязгаарлах зорилгоор Дональд Трампын анх хэрэгжүүлсэн хөтөлбөрийг дахин сэргээсэнтэй шууд холбоотой аж. "Мексикт үлдэх" бодлого нь орогнол хүсэгчдийг АНУ-ын цагаачлалын асуудал хатуу болж, ихэнх хүмүүсийг шууд буцааж байгаагаас үүдэлтэй.
Мексикийн Цагаачлалын үндэсний хүрээлэнгийн (INM) мэдээлснээр, Мексикт орогнол хүссэн Гаитичуудын тоо 2020-2021 оны хооронд долоо дахин нэмэгдэж, 2020 онд 5935 хүсэлт гаргаж байсан бол 2021 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд 47494 болж тасралтгүй нэмэгдсээр байна.
Мөн INM албан ёсны боомтоос гадуур хууль бусаар тус улсад нэвтэрсэн Гаити улсын иргэдийн тоо 2019 онд 3891 байсан бол энэ оны 1-р сараас 10-р сар хүртэл 17516 болж нэмэгдсэнийг онцолжээ.
Энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд 190,000 гаруй бичиг баримтгүй гадаадын иргэнийг илрүүлж, 74300 хүнийг албадан гаргажээ.