Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход “Эрдэм Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюундэй загварын автобусны доод эд анги буюу автобусны арын мотороос гал асан шатаж байжээ. Алба хаагчид галыг 10 минут ажиллан унтраасан байна.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар болон НОБГ шалгаж байгаа аж.