Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрөөс ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ.
Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. Мөн ес эхэлдэг өдөр буюу өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө болдог онцлогтой.
- Нэг ес яах вэ, нэрмэл архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 22 – 12 сарын 30 хүртэл/
- 2 ес яах вэ, хорз архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 31- 01 сарын 08 хүртэл/
- Гурван ес яах вэ, гунан үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 09 – 01 сарын 17 хүртэл/
- Дөрвөн ес яах вэ, дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 18 – 01 сарын 26 хүртэл/
- Тав ес яах вэ, тавьсан будаа хөлдөхгүй /үргэлжлэх хугацаа 01 сарын 27 – 02 сарын 04 хүртэл/
- Зургаа ес яах вэ, зурайсан зам гарна /үргэлжлэх хугацаа 02 сарын 05 – 02 сарын 13 хүртэл/
- Долоо ес яах вэ, дов толгой борлоно /үргэлжлэх хугацаа 02 сарын 14 – 02 сарын 22 хүртэл/
- Найман ес яах вэ, наль, шаль болно/ үргэлжлэх хугацаа 02 сарын 23 – 03 сарын 03 хүртэл/
- Есөн ес яах вэ, ердийн дулаан болно/ үргэлжлэх хугацаа 03 сарын 04 – 03 сарын 12 хүртэл/