Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар аж ахуйн нэгжид тавих хяналт шалгалтын асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн, засгийн газрын харъяа хяналтын байгууллагуудаас аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх бодлогын шийдвэр гаргалаа” гэж онцолсон юм.
Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулах зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэхээр товложээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.