Бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдоод буй Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг арванхоёрдугаар сарын 21-ний 18:00 цагийн үед цагдан хорьсон байна.
Хохирогч болох улсын начин Э.Энхбатын ар гэрийнхэн хуулийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг шийдвэрийг гаргажээ.
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд товлоод буй.
Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1-2 дахь хэсэгт заасан хүний биед санаатай хохирол учруулах гэмт хэргийг бие махбодын зовуурь үүсгэж, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Н.Түвшинбаярт зодуулан хүнд гэмтсэн Э.Энхбатыг одоогоор “Сонгдо” эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа билээ.