Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Одоогийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний мөсний зузаан хангалттай зузаан түвшинд хүрээгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг албаныхан анхааруулж байна.
Тодруулбал, энэ сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ, Гадаргын усны судалгааны хэлтэс