Гадаадаас ирсэн хоёр иргэнээс омикрон вирусийн халдвар илэрлээ гэсэн мэдээлэл цахим орчинд тархлаа. Энэ талаар ЭМЯ-наас тодруулга мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Манай улсад 11-р сарын 26-наас хойш 54 нислэгээр 5000 гаруй иргэн ирлээ. Гадаадаас ирсэн бүх иргэнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна. Эерэг гарсан иргэдийг тусгаарлахаас гадна вирусийн генийн дараалал тогтоох нарийн шинжилгээ хийж байна. Генийн дарааллын шинжилгээгээр Монголд омикрон хувилбар бүртгэгдээгүй.
Вирусийн генийн дараалал тогтоох нэг лабораторийг ХӨСҮТ-д байгуулсан. Энд ажиллах гурван эмч Японд бэлтгэгдээд ирсэн. Мөн Японы Засгийн газрын тусламжаар өгсөн генийн дараалал тогтоох хоёр лабораторийг удахгүй ашиглалтад оруулна. Монгол Улс омикрон хувилбарыг илрүүлэх технологийн боломжтой гэж ойлгож болно" гэдэг тайлбарыг өглөө.