Нийт гэмт xэргийн 35.5 xувийг залилангийн xэрэг эзлэж байна
Монгол Улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн эсэх талаар ЭМЯ-наас тодруулахад, "241 энхийг сахиулагчаас шинжилгээ авсан. 120 хүн эерэг гарсан. Эдгээр хүмүүс дундаас омикрон хувилбар илрээгүй гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн" гэв.
Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой. ДЭМБ-ын тусламжтайгаар вирус илрүүлэх төхөөрөмжийг ХӨСҮТ-д суурилуулаад тест хийгээд эхэлсэн. Ингэснээр хувилбаруудыг тодорхойлох боломжтой болсон" хэмээн мэдээлж байсан билээ.