Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Анимейшн төрлийг сонирхдог хүүхэд залуучууд нэмэгдэж байгаа энэ үед монгол анимейшнүүдийн нэг болох "NO JOKE" нэртэй цуврал гарахаар болсон байна. Энэхүү цуврал нь хүүхэд залуучуудын анхаарлын төвд байдаг дуучид, репперүүд, хамтлаг, жүжигчид, бизнесмэнүүд гэх мэт олны танил хүмүүсээр гол дүрээ бүрдүүлэн, богино зохиолоор цуврал болгон хийж байгаа юм.
Багийнхан энэхүү бүтээлээрээ тус салбарт нэг шат ахиулж байгаа гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд цаашдаа бүтээлүүдийн агуулга, зохиол, гүйцэтгэл дээр дэвшил гарган ажиллана гэдгээ дурьдсан юм. “NO JOKE” анимейшны 1-р улирлын 1, 2, 3-р ангийг 12 сарын 14-с эхлэн Univision, Ddish & LookTV-гийн видео сангаас хүлээн авч үзэх боломжтой юм байна.