Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд амралтын өдрүүдэд нийт 1223 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн төрөл
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэний 1 хүүхэд байна.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 257 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 172, орон нутагт 89 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна.
Хөдөө орон нутаг руу зорихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА