Монгол ахуй, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлст өөрийн хувь нэмрээ оруулан хойч үеэ сурган эсгий урлал хөгжүүлэн яваа эсгий урлаач, багш, чөлөөт уран бүтээлч О.Долгормааг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Намайг Оросоогийн Долгормаа гэдэг. 1986 онд Улсын багшийн их сургуулийн зураг, шугам зургийн ангийг Зураг, шугам зургийн багшийн мэргэжлээр төгсөөд ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаад 2000 оноос одоог хүртэл урлалын багш хийж байна. Мөн хажуугаар нь өөрийнхөө чөлөөт уран бүтээлийг хийдэг.
-Эсгий урлал нэг хэсэг мартагдах шахсан. Эргэн хөгжихөд юу нөлөөлсөн бэ?
Эсгийг хүмүүс монголоос эхлэлтэй зөвхөн монголын өмч мэтээр яриад байдаг. Энэ бол тийм биш. Бид нэг хэсэг эсгийгээ бүүр мартчихсан байсан. 1990-ээд оноос хойш европоос хүмүүс ирж бидэнд эсгий урлалын нарийн мэргэжил зааж өгсөн. Тэгэхээр их сонин байгаа биз. Дэлхийн хэмжээнд монголоос эсгий урлал гаралтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм билээ.
-Шавь нартайгаа нийлж эсгий урлалын үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Шинэ үзэсгэлэн товлосон болов уу?
Шавь нартайгаа нийлж 2006 онд анхны үзэсгэлэнгээ “Боломж” нэртэйгээр нээсэн. Ирэх нэгдүгээр сарын 20-нд шавь нартай нийлээд “О.Долгормаа ба түүний шавь нар” гэсэн уран бүтээлийн үзэсгэлэн Монгол арт галлерейд гаргахаар гэрээгээ хийгээд байж байна.
-Танай гэр бүлийн хүн тантай хамтран эсгий урлал хөгжүүлэхэд гар бие оролцож байгаа гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?
Манай нөхрийг В.Базарваань гэдэг. Жин хэмжүүр, стандарт хэмжил зүйн мэргэжилтэй хүн. Бид 2011 оноос хойш Өвөр Монголд ажиллахад манай нөхөр эсгий урлалын анхан шатны багш хийгээд, би дунд болон гүнзгий шатныхаа сургалтыг явуулж байгаа. Бид хоёр нэг үгээр хэлбэл ажил төрлийн үндсэн нэг баг болон ажиллаж байгаа хоёр байгаа юм. Манайх дөрвөн хүүхэдтэй.
Хүүхдүүд ч том боллоо, ач, зээтэй боллоо. Тийм учраас бид орон гэрээ өргөтгөж, өвөө, эмээ хоёр хүүхдүүдтэйгээ налгар налайж байхын тулд энэ гэрийг барилаа шүү дээ. Энэ сайхан гэр, гал голомтоо босгож байх үед мэдээж санхүүгийн тулгамдсан асуудал зөндөө л гарсан. Бид нэгдүгээр хороололд байдаг Транскапиталын салбарт очиж хүсэлтээ илэрхийлсэн чинь их сайхан гараа сунгаж тусалсан. Барилгаа дуусах зээл хүссэн.
-Урлан гэр хоёр нэг дор байх ажлаа хийхэд амар байдаг болов уу?
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэдэг шиг үнэхээр тэр үед барилгын материал, ажилчдын зардал гэх жишээтэй маш тулгамдсан асуудал үүссэн үед их сайхан тусалсан нь нэгдүгээр зээл нь. Хоёрдугаар зээл нь бид өнгөрсөн жил зургаадугаар сард үргэлжлүүлээд дахиж зээл авсан. Тэр үед бид барилгын дотор заслыг хийх хугацаа болсон байсан. Яг тэр үед бас дахин зээл олгосонд их баярласан. Ямар ч байсан бид Транскапиталтай их ойр, бидний амьдралд тус болж байгаад маш их баярлаж байна. Би эндээс байнга Улаанбаатарт ажил хийхэд хол. Холоос гадна ирж, очиход дөрвөн цаг зарцуулагддаг. Тийм учраас өөрийн гэсэн ажлын байрыг хийе гэж бодоод подвалийн хэсэгтээ урлангаа байгуулж байгаа. Одоо урлангаа хийгээд эндээ ажиллаад амьдраад бидний хамгийн тав тухтай орчинг бий болгоход их тусалсан.
-Монголын эсгий урлаачдын чадвар чансааг та хэрхэн үнэлэх вэ?
-Эсгий урлагийн хөгжил Монгол Улсад маш их өргөн дэлгэр. Эсгий урлаачид маш их хурдтай, эрч хүчтэйгээр хүчээ авч байна. Өвөр Монгол, Буриадад харж байхад тэдний дэргэд манай монголчуудын ур чадвар, өөрсдийнх нь чанар чансаа сайжирч байна. Хэрэглээндээ өндөр түвшинд хэрэглээд ирэхээс гадна уран бүтээл, урлагийн талаар өндөр түвшинд болжээ. Малаа маллаж байгаа учраас мал хаана маллаж байна тэр газар ноос, ноолуур байна гэсэн үг. Тэгэхээр бид бүгдээрээ хамтраад нийтлэг байвал зүгээр юм уу гэж бодоод Олон улсын эсгий урлаачдын холбоо гээд ийм ТББ байгуулан нээн би өөрөө тэргүүнээр нь ажилладаг.