БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны “хүчирхэг” дүү Ким Ё Жонг өндөр албан тушаалд дэвшсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг (KCNA)-ийн удирдагч Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний тухай сурвалжлагадаа, Ким Ё Жоныг Хөдөлмөрийн намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүдийн хамт ёслолд оролцсон талаар мэдээлжээ. Ким Ё Жоныг Улс төрийн товчооны найман гишүүн болон бусад орлон гүйцэтгэгч гишүүдтэй зэрэгцэн зогсож буй нь түүнийг тус байгууллагын гишүүн эсвэл орлон гүйцэтгэгчээр томилсон байж магадүй шинж гэнэ.
Ким Ё Жон өдгөө Төрийн хэргийн комиссын гишүүн, Ажилчдын намын төв хорооны хэлтсийн дэд даргын тушаалтай бөгөөд нэмээд улс төрийн бүр өндөр албан тушаалд дэвшиж буй бололтой.
Ким Ё Жон өмнө нь Улс төрийн товчооны орлогч гишүүнээр ажиллаж байсан ч энэ оны нэгдүгээр сард болсон намын их хурлаар түүний албан тушаалыг бууруулсан.
Удирдагч Ким Жон Ун бүрэн эрхийнхээ заримыг дүүдээ шилжүүлсэн талаар Өмнөд Солонгосын тагнуулынхан баталж байсан бөгөөд БНСУ-тай холбоотой бодлогыг нь хариуцах болсон гэдэг. Ким Ё Жон ахынхаа БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНХАУ-ын дарга Ши Жинпинь, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай нартай хийсэн дээд хэмжээний уулзалтад байлцсан төрийн хоёр дахь хүн гэж тооцогддог эмэгтэй юм.