Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 204 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 388,179 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 200 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварыг задалж танилцуулбал, 122 нь Улаанбаатар хотод, 78 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй. Өчигдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,970 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,367 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,373 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-879
- Хүндэвтэр-1,203
- Хүнд-243
- Маш хүнд-42 хүн байна.