Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Германы Бремен хотноо өчигдөр болсон Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon Dance” хамтлаг эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Энэхүү ДАШТ-нд “Moon Dance” хамтлагийн залуус долоо дахь удаагаа оролцож, зургадугаар байранд шалгарчээ. Ингэснээр ДАШТ-ий дөрөв дэх цомоо хүртээд байгаа юм.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуугаар нэрлэсэн, "Шонхор" үзүүлбэрээр оролцсон байна. Удирдсан багш дасгалжуулагчаар Оюунбатын Оюунцэцэг, Саранхүүгийн Очирхүү нар ажиллажээ. Өнгөрсөн долоон удаагийн тэмцээнд “Moon Dance” хамтлагийн баг бүрэлдэхүүн нийтдээ нэг тэрбум төгрөгийг зөвхөн энэ тэмцээнүүдэд оролцохдоо өөрсдөөсөө санхүүжүүлсэн байна.